Хэд хоногийн өмнөхөн Дорнод аймгийн Засаг дарга, Ардчилсан намын дарга асан Д.Цэрэнчимэгийн талаар "...америкийн иргэн байхдаа монголын давхар иргэншилтэйгээр сонгуульд оролцож, Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байжээ. Монголын иргэний үнэмлэх дээрх нэр нь Дамдинсүрэнгийн Цэрэнчимэг гэж байх боловч америк пасспорт дээрх нэр нь Tserenchimeg Butterfield байх юм. Тэрээр америкийн иргэн Robert S Butterfield-тэй гэр бүл болж, бүртгүүлэхдээ тэндхийн жаягийн дагуу нөхрийнхөө овгийг авчээ. АНУ-ын иргэн монголын УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцон улмаар төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан баримтыг бид оллоо" гэх ноцтой мэдээлэл гарсан билээ.

Дорнодчууд өөр хоорондоо Д.Цэрэнчимэгийг "эмгэн Барби" гэж хочлодог бөгөөд шалтгааныг асуухаар 1999 он хүртэл сайхан хөдөөний монгол хүүхэн байгаад америк явж, гадаад хүнтэй суумагцаа үсээ шараар будан хүүхэлдэй мэт хувцаслан олныг алмайруулах болсон, гэтэл нас нь 50 дөхчихсөн байсан болохоор шууд Барби гэхээр хөгшдөөд, эмгэн Барби гэхээр яг таараад байсан гэх. Үнэхээр ч 50 гарсан гэхэд Барби шиг тормолздог, хэдэр ёдор ааштай нэгэн аж. Эмгэн Барбигийн талаар түгсэн ноцтой мэдээлэлд Д.Цэрэнчимэгийг 2012 онд 51 настай байхдаа америкийн иргэншилтэй, Калифорни мужийн Окснард хотод Кортез гудамжны 3420 тоотод байнга оршин суудаг бүртгэлтэй байсан. Нөхрийн хамт Монглобал гэх компанийг Лос Анжелос хотын Уилшир гудамжны 2139 тоотод бүртгэлтэй компани эзэмшиж байсан гэх зэрэг мэдээллүүд гарсан.

Хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Дорнод аймгийн Засаг дарга Д.Цэрэнчимэг нарын нөхрүүд нь АНУ-ын ТТГ-т ажиллаж байсан, тагнуулын ахмад зүтгэлтнүүд хэмээн бичсэн явдал юм. Хэрвээ энэ үнэн бол төрийн нууц, Төрийн албаны тухай хууль, иргэний хууль, сонгуулийн хууль гээд маш олон хуулийн зүйл заалтыг Д.Цэрэнчимэг зөрчих замаар аймгийн Засаг дарга болсон байж таарах гээд байгаа юм.

Асуудлын гол нь хэн ийм нарийн мэдээллийг тараав гэх хардлагын цаана нь МАН-ын Х.Болорчулуун, Н.Номтойбаяр болон Ардчилсан намын М.Зоригт болон бусад горилогчид гэж харагдахаар.

Эндээс хамгийн магадлалтай хүнээр мэдээж хэрэг монголын тагнуулд ажиллаж байсан, аюулгүй байдлын асуудлаарх топ мэргэжилтэн хэмээн өөрийгөө тодорхойлж байдаг Н.Номтойбаяр тодроод байна. Харь улсын тагнуултай холбоотой нарийн мэдээллийг түүнээс өөр олж авч, дэлгэж чадах зоригтон одоогоор Дорнод хавьд алга. Үүнээс үзэхэд Д.Цэрэнчимэг "эмгэн Барби" гэлтгүй эрмэг эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулаад яваа бололтой.

Эх сурвалж: www.TODAY.mn