2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 405 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дарь-Эхийн зам, Хараа дэлгүүрийн баруун замд, H.Accent маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 44 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна. Мөн БЗД-ийн нутаг Нарны зам, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн.