Монгол улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлагыг харилцан солилцуулах зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээн онол, ажил мэргэжлийн гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм. Тэмцээнд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг түшиглэн Нийслэл, Налайх, Багануур, Төв аймгуудын 60 гаруй хүн оролцоно.

“Сантехникийн засварчид, гагнуурчдын ажил мэргэжлийн тэмцээн”-г Барилгын хөгжлийн төв, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 24-нд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 09.00 цагт болох юм.