2016 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 504 авснаас зам тээврийн ослын 344 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 21 бүртгэгдэж, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2 , явган зорчигч 4, Зам тээврийн осолд 8 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ЧД-ийн нутаг Далан давхарын шинэ зам, Тэс петролеум ШТС-ын урд замд T.Chaser маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 26 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн.

Энэ амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Хөдөө орон нутаг:Төв аймгаас хойш 20 км-ь Алтанбулаг сум Аргалант баг “Хүн овоо” гэх газар гороон замд H.Sonata маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 1 нас 3 сартай эрэгтэй А-г ухарч байгаад дайрч амь насыг хохироосон.

Дорноговь аймгийн Айраг сумаас урагш 1 км-т босоо тэнхлэгтэй авто замд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 51 настай эрэгтэй Э –ийн амь нас хохирсон.

Төв аймгийн Бор нуур сумын нутаг Урьхан зоогийн газраас хойү 1 км-т асфальтан замд T.Nadia маркийн С жолоочтой авмто машин онхолдож жолооч 26 наастай эрэгтэй С, зорчигч 19 настай эмэгтэй М нарын 2 хүний амь нас хохирч 3 хүн гэмтсэн.