Маргааш авто замын хилийн боомтууд амарч, агаарын болон төмөр замын боомтууд ажиллана
2016/06/28
Маргааш УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болно. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн маргааш буюу 06 дугаар сарын 29-ний өдөр Монголын талын хилийн боомтууд амарч, 06 дугаар сарын 30-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Харин тухайн өдөр олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилнэ.