Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт ихээр илрэх болсон. Өчигдөр л гэхэд ийм тохиолдол Хаан банкны хоёр салбарт гарсан байна. Тухайлбал, Сонгинохайрахн дүүргийн 6-р хороонд байрлах “Содон” хорооллын “ХААН” банкны салбарт БГД- …. тоотод суух Б.М /эм.24н/-гийн тушаасан орлогын мөнгөнөөс АА5211855 сери дугаартай хуурамч 20.000-тын дэвсгэрт илэрсэн байна. Мөн ЧД-11 хороонд байрлах “Хүчит шонхор” захын ХААН банкны салбарт СБД-.... суух Г.Д /эм.53н/-гийн тушаасан орлогын 8.662.000 төгрөгнөөс AG0053063 сери дугаартай хуурамч 10.000-тын дэвсгэрт илэрснийг ЧДЦХ-2 шалгаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсон асуудлыг цагдаагийн байгууллага тогтоох болно. Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээд оруулсан ийм төрлийн хэрэг Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тодруулбал Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт,үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах-д заасан байдаг. Тодруулбал176 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт,үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах
176.1.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ.