2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 1. Үүнээс сургуулийн өмнө насны 0, сургуулийн насны 1 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, Шунхлай ШТС-ын зүүн замд H.Accent маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодожн T.Prius маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 23 настай эрэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн.

СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Соёмбо кино театрын урд замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 56 настай эрэгтэй А, 07 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээсэн.

2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 37 хүүхдийн амь нас хохирч, 154 хүүхэд хүн хөнгөн гэмтсэн байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүүхдийн тоо -7.5%-иар буурсан хэдий ч гэмтсэн хүүхдийн тоо 4,1%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; 54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байдаг.

Хичээл сургууль эхлэж замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа энэ үед эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.