Дашчойлон хийдээс тодорсон Жонан Ханчэн гэгээнийг ширээнд залах ёслол Эзэн чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотноо болох гэж байна.

Тодруулбал, Халхын есдүгээр Богд болон Далай багшийн тодруулсан Жонан Ханчэн гэгээнийг 2016 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт ширээнд нь залж бат оршил өргөх аж.

Иймд энэхүү арга хэмжээнд нийт сүсэгтэн олон Та бүхнийг өргөнөөр оролцож хүндэтгэл үзүүлэхийг урин залж байгааг хүлээн авна уу.