2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 3 бүртгэгдэж үүнээс сургуулийн өмнө насны 0, сургуулийн насны 3 хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч -3, явган зорчигч-3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, Хангай захын баруун замд Эрдэм транс ХХК-ны H.Aero City маркиййн автобусны жолооч Б нь зорчигч 53 настай эмэгтэй Э-г унагаж гэмтээсэн. Мөн СБД-ийн нутаг 32-ын автобусны буудлын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Zil-130 маркийн Ц жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М гэмтсэн.

2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 1196 осол, хэрэг бүртгэгдэж осол, хэргийн улмаас 322 хүний амь нас хохирч, 825 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг -17,5%- иар, нас барсан хүн -21,3 % -иар , гэмтсэн хүн -11,0%-иар буурсан тоон үзүүлэлттэй байна.

Амь нас нь хохирсон иргэдийн замын хөдөлгөөөнд оролцож байсан хэлбэрийг авч үзвэл:

-жолооч-99

-явган зорчигч-104

-тээврийн хэрэгслээр зорчигч-119

Зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн хувьд

-согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон

-хурд хэтрүүлсэн

-хамгаалах бүс хэрэглэж хэвшээгүй

-бүрэн бүс тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон

-явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гардаггүй

-бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг, буруу хэвшил зэрэг байдал нөлөөлж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцохыг зөвлөж байна.