Ойрын ирээдүйд үгүй болох 10 мэргэжил
2016/10/14

Оксфордын их сургуулийн нэгэн судалгаагаар 2033 он гэхэд өнөөгийн ажил мэргэжлүүдийн 47% хүртэл хувийг автоматжуулалт эзлэх болно гэдгийг харуулжээ. Хэрвээ та ирэх 10 жилийн хугацаанд автомат машин, роботуудаар халагдах ажилд өнөөдөр хамаг цаг заваа зарцуулж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл дараах жагсаалтыг анхааран уншаарай. Техник технологийн өндөр хөгжил гэдэг нэг талаараа дэвшил боловч нөгөө талаараа бидний амьдралд сөргөөр нөлөөлж буйгийн нэгэн жишээ энэ бизээ.
- 
												1Мэдээлэл оруулагч ажилтанЭнэ ажил бол программаар хялбархан халагдах ажил юм. Хурдацтай хөгжиж байгаа технологи энэ ажлыг удаан хийх боломжийг хүн төрөлхтөнд олгохгүй.  
- 
												2БичээчДуу хоолой танигч программ нь энэ ажлын байрыг үгүй болгоно.  
- 
												3ТелемаркетерХудалдан авагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгогч худалдагчийн үүргийг ямар ч завсарлагагүйгээр 7 хоногийн 24 цагийн турш ажиллах робоколлууд гүйцэтгэнэ.  
- 
												4Банкны теллерГүйлгээний 85% нь АТМ дээр хийгдэх болсон нь банкны теллерийн хийх ажлыг улам бүр багасгаж байна. Citibank видеонд суурилсан теллер болон АТМ-д суурилсан зээлийн өргөдлийг туршиж байна.  
- 
												5Аялал жуулчлалын агентExpedia, Orbitz зэрэг сайтууд аялж жуулчлахыг хүссэн хүмүүст аялалын агент шаардлагагүйгээр бүхнийг шийдвэрлэж байна. Аялагчид эдгээр сайтуудаас бүхнийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.  
- 
												6Шуудан зөөгчДрон зөөврийн систем хөгжиж байгаа нь ирээдүйд шуудангийн үйлчилгээ байхгүй болоход хүргэж байна.  
- 
												7Телефон операторАвтомат хариулагчид операторуудын үүргийг гүйцэтгэнэ.  
- 
												8Сонины сурвалжлагчИнтернэтийн улмаас сонин уншдаг хүмүүс улам бүр цөөрсөөр байна. Google News гэх мэт үйлчилгээнүүд өдөр бүр шинэ мэдээллүүдийг тасралтгүй хүргэдэг болжээ.  
- 
												9РесепшнТелефон операторуудын адил энэ ажлын местийг ч виртуал ресепшнүүд эзэлж байна. Хүний харилцааны дутагдалд таагүй хандаж байгаа хэрэглэгчид байгаа учраас л энэ ажлын байр программаар бүрэн солигдохгүй байгаа юм.  
- 
												10КассКассын үүргийг гүйцэтгэдэг автомат машинууд аль хэдийнээ гараад ирчихсэн. Гэхдээ хэрэглэгчдээс ирж байгаа гомдлын улмаас компаниуд бүрэн автомат машинуудыг ашиглаж эхлэх тал дээр болгоомжтой хандаж байна.  






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						