Өнгөрсөн сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдсан. Уг асуудалтай холбоотой Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.

 

Тэгвэл уг маргаантай асуудлын мөрөөр Эрээн хотын Гаалийн газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчил гаргасан ажилтныг ажлаас нь түтгэлзүүлсэн, удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх явдцаа байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээллээ.

 

Манай иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хил, гаалийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг болохыг анхаарах нь зүйтэй юм хэмээн ГХЯ-наас анхааруулав.

 

Б.Цэцэг

24tsag.mn