Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж 13 хүн гэмтжээ
2016/10/19
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн
авснаас, зам тээврийн ослын 295 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн
шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн
гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөөөх насны 1  хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс 
урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Баянбүрдийн автобусны буудлын
хойд талд T.Paum  маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч
30 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон.
Орон
нутагт: Хөвсгөл аймгийн Чандмань
өндөр  сум Тайг гэх шороон замд  T.Landcruser   маркийн Г жолоочтой авто  машин онхолдож зорчигч 51 настай эмэгтэй
Ц-ийн амь нас хохирсон.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    