Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж АН-аас сонгогдсон 17 төлөөлөгч 51.7 хувийн ирцтэйгээр ирэх дөрвөн жил орон нутгаа удирдах багийг сонголоо. 2016 оны УИХ, Нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 16, АН 16 төлөөлөгч сонгогдон 1 тойрогт дахин санал хураалт явагдсанаар Ардчилсан нам тус аймагт дахин эрх барихаар болсон билээ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг сонгосон бол аймгийн засаг даргаар Ж.Батсуурийг хуралд суусан төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгон Ерөнхий сайдад батламжлуулахаар хүргүүллээ.