Өчигдөр орой “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур “МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нь 2015 оны 01-р сард тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа тамгыг ч хүлээлгэн өгөөгүй үедээ МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ирж өнөөг хүртэл ажиллаж байна.

Энэ хугацаанд тус байгууллага нь, түүхэндээ байгаагүй “улстөржсөн” төдийгүй, МҮОНРТ-ийн өмчийг үнэгүйдүүлж, уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтууллаа.” Гэсэн агуулга бүхий мэдээлэл гарсан.

Үүний эсрэг Ц.Оюундарь өөрийн цахим хуудсаараа: ТУЗ-өөс томилогдсон. Хэдийгээр тэрбээр АН-ын үед уг албан тушаалд очсон ч хуулийн хугацаа нь болоогүй учраас ажлаа хийнэ. “ММ агентлаг”-ийн захирал Ч.Батцэнгэл агентлагаа удирдаж чадахгүй байгаагаас асуудал үүссэн” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хийсэн.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн байна. Улмаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Ажлын хэсэг тайлангаа Төрийн байгуулалтын байнгын хороонд тавих юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.