Ойрын өдрүүдэд  хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоoтойгоор орон нутгийн замд тээврийн осол хэрэг нэмэгдэж байна. Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс 2016 оны 11-р сарын 08-ны өдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллаа.

Шалгалтын үеэр орон нутгийг зорьж буй  жолооч нар нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй нийтлэг алдаа гаргаж байна. Тухайлбал, зуны дугуйтай, хээ нь элэгдэж арилсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй дугуйтай байснаас гадна, хамгаалах бүс хэрэглэдэггүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн зөрчлүүд дийлэнх хувийг эзлэж байлаа.  

 Гарч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд  хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та  бүхэн дулаан хувцас, шатахууны нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж оролцохыг ЗӨВЛӨЖ байна.

Хэрэв таны машинд ямар нэгэн техникийн асуудал бол яаралтай засч аюулгүй байдлаа хангах, орой үдэш хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлээ  шилжүүлэн бусаддаа хүндэтгэлтэй хандах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглээрэй.

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 322 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 65 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: ЧД-ийн нутаг 17-р автобусны буудлын зогсоолд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь амины T.Cresta маркийн Б жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан байна.  

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.