Нийслэл хотод цас орж цаг агаар хүйтэрч авто болон явган хүний замд хальтиргаа гулгаа үүсч байна. Тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон, явган зорчигчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас цас мөсний цэвэрлэгээний ажилд онцгой анхааран ажиллаж байна. Өнөөдөр орсон цасны цэвэрлэгээний ажилд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн 57 ажилтан ажиллаж байна. Үүнээс гэр хороололд 20 хүн, байшин хорооллын цас цэвэрлэгээнд 37 хүн ажиллаж байна. Авто замд бодис цацах 1 камаз, ачих 2 самосволь машин ашиглаж байна. Одоогийн байдлаар төвийн хороодод 10 тн давс, гэр хороолол орчмын авто замд 15 тн нийт 25 бодис цацан ажиллаж байна. . Мөн СӨХ, болон аж ахуй нэгж байгууллагуудад цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргүүлэн ойр орчмын 50 м/кв талбайг цэвэрлэж, дэмжин ажиллахыг уриалж байна.