Өвөрхангай аймгийн Сант сум 4-р багт оршин суух М /эр.37н/ жолоочтой “Toyota Marino” автомашин техникийн саатлын улмаас гал гарч, шатсан хэрэг өчигдөр гарлаа. Улмаар жалга руу онхолдож, зорчигч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын харьяат Д /эр.41н/, Баянгол сумын харьяат Б /эр.37н/ нар нас барсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.  Тиймээс техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.