“Эрдэнэт”-ийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны протокол ил болж, Худалдаа хөгжлийн банкны удирдлага өндөр оролцоотой байсан нь харагдаж байгаа. Харин  О.Орхон гэж захирал Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо уг асуудлыг Худалдаа хөгжлийн банктай холбож ярихаа болимоор байна гэж томроод байсан. Гэтэл  хуралдаанд оролцсон хүмүүсийн жагсаалт дотор:

О.Орхон – Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал,

М.Мөнхбаатар – Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх,

Ц.Пүрэвтүвшин – Худалдаа Хөгжлийн Банкны хуульч гэсэн гурван хүний нэр бичигдсэн байгаа юм.Түүнчлэн О.Орхон  Эрдэнэтийн гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, “Ти Ди Би Капитал” компани гэдгийг өөрөө хэлснийг  протоколтой танилцсанаар уншигч та нүдээрээ харсан.

Тэгвэл Худалдаа хөгжлийн банк энэ засгийн үед Эрдэнэт дээр дахин ялалт байгуулаад байх шиг байна. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн шинэхэн гишүүд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай инээд хөөр баяртайгаар танилцаж яваа мэдээг Үндэсний телевиз дамжуулав. Ер н бол Засгийн газар, эрх баригчид асуудлыг сүртэй гэгч нь ярьж байгаад шуударч ойлголцох хэмжээндээ хүрсэн бололтой.

Сануулахад, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрдэнэтийн асуудлыг ярилцах үед О.Орхон гэж өөртөө хир халдаахгүй байсан. Ц.Нямдорж хэлэхдээ  “-Үүний цаана байгаа нууц хүнээ гаргаад ир. Үхэхээсээ наана тэр хүнийг чинь үзмээр байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг чинь Монголын ард түмэн үзэг л дээ. Энэ ганц Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш. Бизнесийн ийм бүлэглэл төрийн толгойд гарч, хүссэн бүхнээ хийдэг болох уу гэсэн асуудал яригдаж байна. Ер нь бид өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор засгийн газартай байсан юм байна гэдэг нь өнөөдөр ойлгогдлоо. “Ростех”-ээс нэг бичиг явуулснаар Монголын засгийн газар бүх шаардлагыг нь биелүүлсэн байгаа юм. Ингэж болох уу. УИХ-аас бүрдэх ажлын хэсэгт АН-ын гишүүдээс оруулсан нь дээр. Дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан нарыг ч оруулах хэрэгтэй. Монгол хүний сэтгэлээр улстөржилгүй энэ асуудлыг шийдмээр байна. Орхоон, чи их том байна аа. Цаанаа том хүчтэй болохоор чи ингэж  чанга дуугарч байгаа юм”  гэж байсан юм.

Үнэхээр ч О.Орхоны ар том гэдгийг Ч.Сайханбилэгийн хэлж ярьж байгаа зүйлсээс харж болно. Ч.Сайханбилэг хэлэхдээ  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн” гэж байсан. Тэгэхээр О.Орхоны ар талд байгаа том хүмүүс Оросуудаар Монголын Засгийн газарт шахалт үзүүлж гэж л ойлгогдож байна.

 

ХХБ-ны захирал О.Орхон  эхлээд ярихдаа 400 сая долларын үнэтэй гэрээний 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа гэж байсан бол сүүлдээ “Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан.” гэж ярьсан.

Гэтэл нөгөө “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр ярихдаа “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан гээд байдаг. Тэгвэл хууль зүйн байнгын хорооны хуралдаанд О.Орхон захирал оролцож үгээ хэлэхдээ 400 сая долларын 200 саяыг нь босгосон уу, бүгдийг нь босгосон уу гэдгээ хэлээгүй. Томорч пээдийсээр байгаад таарсан.

Тэгвэл тэрбээр томорч пээдийсэн чигээрээ шинэ Засгийн газартай бас ойлголцож, тохиролцсон байх магадлал өндөр байна. Том хүн гэж том хүнийг хэлдэг бололтой.

 

Эх сурвалж: Шуурхай.мн