ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, доктор А.Бурмаа:

-Томуугийн вакцинд хэдээс хэдэн насныхан хамрагдах боломжтой вэ.Жирэмсэн болон хөхүүл эхчүүд тариулж болох уу. Манайхан заримдаа элдэв вакцинаас болгоомжлоод байдаг?

-Томуугийн вакциныгманай кабинетаар сүүлийн 4-5 жил хийж байна. Вакциныг хүн бүрт шууд хийдэггүй. Тухайн хүн заавал эмчийн үзлэгт орсон байх шаардлагатай. Хүмүүсээ урьдчилан үзэж, зовиур шаналгааг нь сонсож, харшилтай үгүйг нь нягтлан асууж байж хийжбайгаа. Томуугийн вакцинаар зургаан сартайгаас дээш бүх насныхан дархлаажуулагдах ёстой.Анх удаа вакцин хийлгэж байгаа зургаан сараас хоёр нас хүртэлх хүүхдүүд нэг сарын зайтай 0.25 мл-ээр хоёр тунгаар хийлгэнэ.Бусад насныхан 0.5 мл-ээр нэг удаагийн тунг хийлгэнэ. Томуугийн вакцинд хамрагдах ёстой гэж зөвлөмж болгодог эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн нэгт жирэмсэн эхчүүд багтдаг.Ингэснээр зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй төрж буй хүүхдэдээ давхар дархлаа тогтоон хоёр хүнийг хамгаалж байдаг. Мөн бага насны хүүхэд, архаг хуучтай хүмүүс, 65-аас дээш насныхныг нэгдүгээр ээлжинд хамрагдах ёстой гэж ДЭМБ-аас зөвлөсөн байдаг..

-Энэ вакциныг тариулахад хориглох заалт бий юу?

-Томуугийн вакцины эсрэг хэд хэдэн заалт байдаг. Вакцины найрлаганд орсон ямарваа нэгэн эм тарианаас харшилгүй байх шаардлагатай.Ялангуяа өндөгний харшилтай бол хийлгэж болохгүй. Мөн цочмог хурц өвчнөөр өвдсөн, халуурч байгаа, иргэд болон архаг өвчин сэдэрсэн тохиолдолд хийдэггүй. Эрүүл байж томуугийн вакцинд хамрагдана. Сайн дурын вакцинжуулалтад хамрагдахыг тухайн хүн өөрөө шийднэ. Гэхдээ өндөгний харшил болон вакцин хийхэд харшлах заалтуудтай байвал болохгүй.Түүнээс биш хөхүүл эхэд болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй.

-Томуугийн вакциныг хийлгэсний ач тусын талаар мэдээлэл өгөөч. Ямар хугацаанд дархлаа тогтох вэ?

-Томуу, томуу төст өвчин бол улирлын чанартай хүйтэн сэрүүн болохоор илүүтэй дэгддэг. Тиймээс томуугийн улирал угтуулж ес, аравдугаар сард томуугийн вакцин хийлгэх нь илүү тохиромжтой.Учир нь вакцин хийлгэснээс хойш 3-4 долоо хоног буюу ойролцоогоор сарын дараа дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ манайд томуугийн улирал нилээдгүй урт үргэлжилдэг тул вакциндаа яаралтай хамрагдахыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn