Т.Ангар: Монголчууд нэг хэсэг бөө болох гэж зовдог байсан бол одоо бөөгөөсөө салах гэж зовдог боллоо
2017/01/23
Хар дархадын Хуулар овгийн зайран Тунгалагийн Ангартай ярилцлаа
– Аливаа зүйлийн хэмжүүр цаг хугацаа гэдэг, нэг үе бараг л нэг удмын овог бүрд нэг бөө төрөх ёстой мэт хандлага газар авсан. Эндээс яриагаа эхлэе
– Монголчууд аливаад хэтэрхий туйлширдаг хүмүүс. Бөө бол шүтэх ёстой болохоос олон хүн өөрөө бөө болчихдог юм биш. Монголчууд бид нэг хэсэг бөө болох гэж зовдог байсан бол одоо бөөгөөсөө болих гэж зовдог болсон. Яаж бөөгөөсөө татгалзах уу, дээл хувцас өмсгөл зүүсгэлээ хаана аваачиж хаях вэ, хэнд өгч шатаалгах вэ, өөрөө шатаая гэхээр тухайн дээл хувцасаа 3-5 сая төгрөгөөр хийлгэж өмссөн байдаг болохоор сэтгэлд нь харам байдаг. Хадгалчихья гэхээр сэтгэлд нь айдас хүйдэс төрдөг. Бөөлж байгаа нь энэ гээд хэц хэнгэрэгээ нүдээд онгод нь ордоггүй, онгод буух гэхээр бие хаана нь өвдөөд байдаг. Ийм асуудалтай хүмүүс олон боллоо. Гэхдээ энд бөөлж чаддаг, бөөгийн уламжлал соёлоо хадгалаад явж байгаа хүмүүсийг хэлээгүй гэдгийг зориуд хэлье. Нийгмийг ажиглаад байхад сайхан сайхан залуучууд сурч хөдөлмөрлөх насан дээрээ бөө болж байгаа нь энэ гээд дээл хувцас хийж өмсөөд, хэц хэнгэрэг нүдээд, өвөө эмээ, тайж ноён, хаан баатар, лус савдаг биедээ буулгана гээд уул хадаар хэсч залуу насаа үр бүтээлгүй өнгөрөөж байна. Ер нь бол хэн нэгэн хүний хүссэнээр сүнс онгод хүнд буудаггүй. Үүнийг тэнгэрээс оноож өгдөг, цаанаасаа төрсөн хувь заяатай цөөн хэдэн хүний хийх зүйл болохоос биш бөө болох нь ямар нэг сургалтаар, бусдын заавраар, хээр хөдөө хонож яваад сурчихдаг зүйл биш гэдгийг бид хаана хааана сайн ойлгох хэрэгтэй.
– Магадгүй багагүй хугацаанд бөөлсөн ч өөрт нь бөө гэдэг итгэл үнэмшил төрөхгүй бол яах вэ?
– Дээр хэлсэнчлэн бөө болно гэдэг заяаных. Үнэхээр цаанаасаа бөө болох заяатай, бөөгийн зайн үйлийг үргэлжлүүлээд чадаад мэдээд явж байгаа хүний тухайд бид яриагүй гэдгийг ойлгож уншигчид маань авах гээхийн ухаанаар хандана биз. Харин хэдэн жил бөөлсөн ч өөрт нь бөө гэх итгэл үнэмшил төрж өгөхгүй байгаа хүмүүст хандсан яриа гэдгийг анхаарна байх.
– Хуурамч гэдэг юм уу, хуудуутай гэдэг юмуу, ямартай ч бөө боллоо гээд хэдэн жил итгэж яваад гэнэтхэн эндээсээ сална гэхэд сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаа гээд олон зүйлээрээ хохирсон тухайн хүнд их хэцүү байна биз?
– Тэр мэдээжийн хэрэг, манай монголчууд нэг хэсэг бие хаа нь өвдөөд, бараг л гарт өргөс орсны төлөө бөөд үзүүлэхэд онгодоо авч бөө болох заяатай юм байна гээд сүлжээний бизнес шиг л бөө болох процесс эх замбараагүй үргэлжилсэн. Ямар сайндаа л бөөлүүлж байгаа нь энэ гээд гал дээгүүр харайлгаж байгаад хүн түлээд алчих вэ дээ. Хэдэн жилийн өмнөхийг бодвол нийгмийн бөөд хандах хандлага нь арай өөр боллоо. Нэг үе багш залж, бөө болж байгаа гэдэгтээ итгэсэн хүмүүс 3-5 жил бөөлсөн байх. Гэвч тэдний биед үнэхээр онгод сахиус буудаг байсан уу, эсвэл элдэв сүнс, тийрэн бууж байсан уу гэдгээ тэдний зарим нь одоо ойлгож эхэлж байгаа. Дээр нь залуу хүн бол хайран цаг хугацаа алдсанаа анзаарсан биз. Ид сурч боловсрох, хийж бүтээх насан дэрээ бөө болж байгаа нь энэ гээд хуяг хувцас өмсөөд, өвөө эмээг буулгана гээд хэдэн жил алдах нь ямар олиг байх вэ? Та бодоод үз дээ, 13 настай бяцхан охин бөө болж өвөөг буулгана гэх, 50-60 нас хүрч байгаа ахмад настан онгод сахиусаа хүлээж авах гэж байна гээд 20 настай залууг багшаа гээд ууланд явж байгаа үзэгдэл байна. Ийм нөхцөл байдлыг нэгэнтээ төрийн хуулиар зохицуулаагүй байдаг болохоор бөө нар өөрсдөө л халуун гал тогоондоо энэ асуудлаа ярьж эхлэхээс өөр аргагүй. Аливаа зүйл байх ёстой савнаасаа халихаар гарз хохирол учирдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Иймээс л би энэ тухай яриад байгаа юм. Сайн бөө нар олон бий, олон түмэнд тустай, ах дүү амраг садандаа тустай, үгүй ядаж өөртөө буюу улаачдаа тустай бөө нар бий. Тэднийг буруутгах гээгүй. Тэдний хажуугаар саар бөө нар бас байна. Нэг эврийн эвэр доргиход мянгөн үхрийн эвэр доргино гэдэгчлэн нэг саар бөөгийн үйл хэрэг бусад олон сайн бөөгийн үйл хэргийг харлуулж байна. Магадгүй та бөө байгаад, хэдэн жил бөөлсөн боловч танд бөө болно гэдэг итгэл үнэмшил төрөхгүй бол, таны үйл хэрэг ажил нэг л бүтэл муутай бол, эргэн тойрны чинь хүмүүс өвдөж гэмтээд байгаа бол та олон жил бөөлсөн сайн бөө нарын нэгэнтэй уулзаж, цаашид бөөгийн өмсгөл зүүсгэлээ зүүгээд явах эсэхээ нягтлуулаад нэг үзээрэй. Магадгүй таны хувьд тэдэнтэй уулзсанаар үнэхээр бөөгийн зан үйлийг хүлээн зөвшөөрөхүйц удган, зайран гэдгээ “тогтоолгож” үргэлжлүүлэн чадсан шиг ч чаддаг бөө болох, үгүй бол эртхэн шиг бөөгийн өмсгөл зүүсгэлээ салж, сэтгэл өөдрөг, эрч хүчтэйгээр нийгмийн амьдралд хөл тавих хэрэгтэй. Эс бөгөөс элдэв сүнс, тийрэн сахиус олон жил буулгаснаас болж таны өөрийн тань гэнээн сүлд гэмтэж, амьдрал ахуй чинь доройтон, өвчин зовлон ойр ойрхон тохиолддог.
– Бусдын элдэв ятгалга, өвчин зовлонгоо эдгэнэ гэдэгт итгэж цаг бусаар бөө болсон хүмүүсийг одоо бөөгийн зан үйлээсээ “татгалзаж болно” гэж та хэлэх гээд байна уу?
– Яг үнэн, үүнийг л би яриад байна. Бөө гэж нэр зүүж явсан ч өөрт нь итгэл үнэмшил төрөхгүй байгаа, зүүд зөн нь эвгүйдээд байгаа, өвчин зовлон ээрээд байгаа, гэр бүл найз нөхдийнхөө дунд нэр хүндгүй болоод байгаа үйлдлээсээ та нэгмөсөн салах боломжтой. Ингэснэээр аажмаар бөө мөргөлийг ойлгох хүмүүсийн ойлголт зөв болж, бөөгийн зан үйл жинхэнэ утгаараа цаашид уламжлагдаад явах болно. Тэр бүү хэл бөө байсан хүмүүс олон жил болсон болоогүй бөөлж явснаа гэнэт орхиход их төвөгтэй байдал үүсдэг. Үүнтэй холбоотой сэтгэл зүйн бясалгал гэмээр дасгалууд, тархины үйлдлийг хэвийн болгох тусгай зан үйлүүд бий.
-Таны ярьсанчлан элдэв сүнс, тийрэн, завсрын онгод буулгасны шинж тухайн бөөд ямар байдлаар илэрдэг вэ?
-Сүнс, элдэв тийрэн өөртөө буулгаснаа бөө хэмээн итгэж удсанаар таны зан араншин эвдэрч, уур ундууцал амархан төрдөг болж, архи дарс уух дуртай болж, тархи стресст өртөж, элдэв хоосон зүйл нүдэндээ харж, хий юм сонсон, нийгмийн харилцаанд хүн шиг хандаж чадахаа больж, өнгө төрхөө алдаж, зүс царай доройтож, өөрийгөө хянах чадваргүй болж, хажуудаа байгаа гэр бүл, хань ижил хамгийн нандин хүмүүсээ гомдоож, зовоож эхлэнэ, өвчинд амархан өртөмтгий болно. Мөн бүх зүйлийг бөөтэй холбон тайлбарладаг. Хүний амьдралд бөөтэй холбогдох, эс холбогдох зүйл олон шүү дээ. Жишээ нь, хүний гар хугарчихвал ямарч бөөгөөр явах биш эмнэлгээр явах нь илүү үр дүнтэй. Монголчууд гэгээлэг ард түмэн энэ бүхнийг ойлгоод явчих чадвартай гэдэгт би итгэдэг.
-Магадгүй ийм нөхцөл байдалтай тулгарсан хүмүүс тань дээр очиж болох уу?
-Элдэв тийрэн, сүнс буулгаад олон жил болсон хүмүүсийг үүнээс салгадаг бөөгийн тусгай зан үйлийг сайн мэддэг, чадварлаг бөө нар бий. Тэдний нэрийг энд хэлээд яах вэ. Тэр хүмүүст хандаарай, мөн намайг голохгүй бол надад хандсан ч болно. Ингэснээр бусдын итгэлгэ, ятгаланд орж, сэтгэлийн хөөрлөөр бөө болсон бол үүнээсээ салах боломжтой. Жинэхэнэ бөө гэж байдаг уу гэвэл байгаа, харамсалтай нь бөөг амьдрах арга, мөнгө олох хэрэгсэл болгосон, бусдыг “сүлжээгээр дамжуулан” бөө гэж итгүүлсэн хүмүүс бөө мөргөлийн зан үйлийн нэр хүндийг шавартай хутгаад байгаа юм. Манжийн дарлалд 300 гаруй жил дарлагдаад одоо сэргэх гэж хичээж байгаа Монголчуудын уламжлалт шүтлэг бөө мөргөлийг буруу ташаагаар сурталчилж, бүдүүлэг байдлаар олон нийтэд таниулж байгаа “хуудуудтай” бөө нарыг та бид зөв таних нь чухал байна. Цаг хугацаа үнэн худлыг дэнсэлдэг. Хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч вээ гэдгийг яваандаа цаг хугацаа шигшээд харуулаад өгнө, харуулчиж байгаа. Гэхдээ заавал цаг хугацааг хүлээн өөрийгөөө “хэн ч биш” гэдгийг бусдад мэдүүлэхийн оронд үүнийгээ эртнээс ойлгоод, буруу ташаа яваагаа ухаараад, үүнээс хөндийрүүлж чаддаг бөө нар дээр очоод, нийгмийн амьдралд идэвхтэй хөл тавих нь ийм хүмүүсийн хувьд чухал болоод байна. Мөн Халх бөө гэдгээрээ их ястан, их бөө, дархад гэхлээр бага ястан, бага бөө гэж байдаггүй. Энэ бол зүгээр л хуучны овог аймгийн нэршил, бид бүгдээрээ л монголчууд, монгол улсын газар нутагт адилхан амьдарч байгаа монголчууд. Тийм атал нэгнээ их бага ястан хэмээн ялгаварлах нь утгагүй хэрэг. Ийм жалга довны үзлээс бид ангид байж, нэгдэн нягтарч улс орноо хөгжүүлэх ёстой. Миний энд ярьж байгаа зүйл бол бөө хирнээ бөөгийн зан үйлдээ итгэж чадахгүй байгаа, сэтгэл зүрх нь тогтворгүй байгаа дээр дурьдсан хүмүүст хамааралтай болохоос бөөгийн зан үйлээ зөв гүйцэлдүүлж байгаа, чаддаг мэддэг хүмүүст зориулсан яриа биш гэдгийг зориуд хэлье. Би энд ямар нэг хааныг, хатны онгодыг дуудна, ирээд уулз гэж уриалан дуудаагүй, зөв зүйтэй зам руугаа бөө мөргөл маань ороосой гэсэндээ бөө нартаа хандаж ярьсан гэдгийг зориуд хэлэх байна.
-Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа, танай сайтын хамт олонд талархал илэрхийлье.
Ярилцсан, сэтгүүлч А. Тамир
ugluu.mn
zochin · 2017/01/24
Busad luiwar hiisen buu nar eniig unshaad icheesee vnen helsend vher ushuutei gej
zaya · 2017/01/24
Ene hvniig bi sain mednee arhi amsadgvi ystoi zow.ybj.baigaa buu nariin neg zalilan hiij luiwar hiisen garuudiig vneniig ilchilheer albaar tegj bichej comment vldeej baigaag ta nar ochood uulzaad vz hudlaa buu nariin talaas mash ih muulj ym.bichsen bna araggvil dee zalilan bulhia 2 iign ilchleed baigaa uchraas

Бөө судлаач · 2017/01/24
Бөөгийн дэг жаяг, зан үйлийг уландаа гишгэж зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож буй улаач нарын өөрийнх нь зан ааш, шунал өөрийгөө хорлоод зогсохгүй удам угсаа, шүтээнээ, ах дүүс амраг саднаа хорлож байгаа нь тэр. Тэр овилогогүй улаачаас болж шүтээн нь тэнгэртээ хоригдон улаачдаа буухгүй болох явдал байдаг. Ингээд л тухайн улаач шүтээнээ дуудаж байна гээд албин тийрэн залах нь тэр. Уул нь улаачаас гадна түшээ гэдэг хүн шүтээнээ заларч байна уу, албин тийрэн заларч байна уу гэдгийг ялгаж салгаж чадах эрдмийг сурсан байх ёстой. Анх шүтээн улаачдаа залраад удам дотроосоо өөрөө түшээгээ сонгодог. Ер нь заларч буй шүтээнүүд зөвхөн удмаа хамгаалах, нөгөө нь олон түмэнд тус дэм болох гэсэн хоёр жаягтай байдаг. Гэхдээ удмаа хамгаалах зорилготой буун заларч буй шүтээн улаачийг нь өөрийг нь гээд зориод ирж байгаад учир явдлыг нь хэлж ярьж өгөөд явуулдгаас ийм тийм юм авчир ч гэх юмуу нэхдэггүй юм. Харин олон түмэнд тус дэм болохоор заларч буй шүтээнүүд бол учир зүйг нь хэлж хүүрнэх, засал хийх гэх мэт хийх ёстой үйлээ хийнэ. Зайлшгүй уг авах ёстой бол буух ёстой шүтээн нь ямар өмсгөл зүүсгэлтэй, ямар хэц хэнгэрэгтэй байх гэх мэтчилэн хэлж өгнө, угий нь нааж өгнө. Сайхан шүтээн залчихаад дээд тэнгэрээс даалгасан заасан тооны уг наах ёстой байтал шуналдаа хстлөгдөөд сүүлдээ чадалтай тэр зайран тэнгэрийн гэсгээл хүртэж байсан жишээ бий. Иймээс залсан шүтээнээ, тэнгэрээ дээдэлж шуналд бүү автаасай. Залуу хүмүүс уг авах ёстой бол авч болноо. Ажил алба бүү хий, намайг буулгахын тулд уул хадаар хэс, надад тийм алт мөнгөн эд зэх гэж хэзээ ч шүтээн хэлдэггүй юм шүү. Тэд чинь удмаа, үр хойчоо залж засах л гэж бууж байгаа. Эхний удаад чадлаа бүрэн авахын тулд ойр ойрхон заларч цайлж ундаалдаг юм. Жилдээ ганц удаа удам угсааныхаа орон нутаг, уул усаа, овоо тахилгаа сэргээх гэж хөдөө гарна. Тэр цаг хугацаагаа улаачийнхаа ажил албыг зохицуулаад л явна. Энэ олон улаач нараас аяндаа үлдэх ёстой нь шигшигдээд үлдэнэ. Эрт цагаасаа бөө удган зайрангууд хэзээ ч баян цатгалан, хүнээс хамгий нь салгадаг хүмүүс байгаагүй юм шүү. Харин орчин цагийн зарим нэг ухамсар дорой шуналдаа хөтлөгдсөн нөхөд л тэнгэр шүтээн бөөг хүмүүст буруу ойлгуулаад байна

bi · 2017/01/24
tme ih yum neheh yum ene buu nar ug n haaya uzuulmeer l bhin nehej bga bel bencjingiin diilehgui yum 30 hurch yva jaahn garsan ch bj magad

Хямралын эсрэг хамтдаа · 2017/01/24
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Zochin · 2017/01/23
Za yag uneniig helehed ene angar geed zaluutai uulzaj baisan.nas zaluu 24,25nasnii zaluu bn le.shuud helehed uur deeree hun iruuleh gej yariltslaga ugsun pr bn da.ene zaluu zairan uuruu arhi ih uudag.hunees mungu nehsen saihan gar bn le shuu.muulagui ee.unen baidliig ni l hellee.showchin gar bn le.shuu.harin hudal buu nar bga ch .chinii yarij bga aria bishee.chi ehleed uuruu saihan tuluvshuurei.tediig ugchih tegvel buu bolgood ugie gedeg gar da.

Za yag uneniig helehed ene angar geed zaluutai uulzaj baisan.nas zaluu 24,25nasnii zaluu bn le.shuud helehed uur deeree hun iruuleh gej yariltslaga ugsun pr bn da.ene zaluu zairan uuruu arhi ih uudag.hunees mungu nehsen saihan gar bn le shuu.muulagui ee.unen baidliig ni l hellee.showchin gar bn le.shuu.harin hudal buu nar bga ch .chinii yarij bga aria bishee.chi ehleed uupruu
Зочин · 2017/01/23
sanal niilj bn
зочин · 2017/01/23
маш зүйл чухал асуудал дэвшүүлсэн байна.Ямар ч утгагүй нээх олон бөө юу ч юм мэдэхгүй ээ хачин нөхдүүд олширсон. Өөрийгөө эрдэмтэн докторын зэрэг хамгаалсан дайтай бодоод нэг ном бүтэн уншиж үзсэн хүн ховор байх
zochin · 2017/01/23
Tenegt