Буруудаж зөвдсөнөөрөө балбуулж байгаа нэгнээс илүү бүлэглэж балбах "өнөө тал" нь их аймшигтай санагдах юм. Зодуулж байгаа нь яахав ээ чааваас, зодож чадаж байгаа нь хол илүү хэрцгий.

Цахим ертөнцөд хүн бүхэн хүссэнээ бичиж, хүслээрээ туулих энэ цагт муухай үгтэй, хорон улсыг гааруулж давруулахгүй, үл тоовол. Хэн ч тоохгүй хаях аваас хэтдээ тэгээд дуугүй л болно. Ярьж болох бүх сэдвээр хамж, хамруулж шүүх "сайн дурын шүүгчид, мэргэшсэн доромжлогч" хэт олон энэ цагт явж явж мэдлэг мэдээлэлгүй, дуугүй "дүнхүү" нэгэн ЭРҮҮЛ харагдах. Хэн нэгнийг яллах эрхийг ч хичнээн жил ном үзэж авдаг бус уу?!! Нэгнээ зуурч унагаад, хэмлэж зумлах энэ муухай зан уугуул мэт нутагшчихлаа бидэнд. Хичнээн ухаантай сайхныг бичсэн бай аймшигтай доромж үгээр бусдыг хурууны үзүүрээр чичиж чадаж байгаа тэр хүн зүгээр л аймаар, хэрхэвч ухаантан биш! Хол баймаар. Мэдлэгтэй, мэдээлэлтэй болцорч оролцохгүй уярахүй, үзэн ядахгүй, хөөрөхгүй сэдэв байхгүй гэмээр муухай үсчих... Муухай юм аа.

"Дүнхүү" болцгооё найзууд аа! Хүртээлтэйдээ дуугарсан шиг тод дуугараад, хүртээлгүйдээ дуу аяланхан дуугүй байцгаая та минь. Шаазгай шувуу шиг шаагилдан орилолдоход нутаг минь цаанаа ядраад байх шиг...