2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 322 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч  үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.

Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 38 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

Тухайлбал: СХД-ийн нутаг Нарангийн голын эцсийн буудлын замд амины H.Verna маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж хэргийг СХДЗЦХ-ийн зохицуулагч а/х Энх-Амгалан олж илрүүлсэн.   

Нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Автомашины Фар сайн байх нь нэг чухал үзүүлэлт мөн боловч тохиргоогүй бол сайны ашиг гарахгүй. Тохиргоогүй фарны гэрэл байгаа онохгүй, замын бусад хэсгийг гэрэлтүүлэх буюу агаарт уусдаг.

Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынход шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг.