Өдрийн мэнд хүргэе. Энэ группт байдаг нэг найз маань намайг өөрийнхөө түүхийг бичиж өгч залуус урам зориг, эрч хүч өгөөч гзсэн юм. Нзг их мундаг биш юм чинь юугаа хүмүүст сургамжлах вэ дээ гэж бодож байсан ч ганц ч болов хүнд тус болж юуны магад гэж бодоод бичихээр шийдлээ.

Нэлээн урт болох байх тэгэхээр унших эсэхээ зртхэн шийдсэн нь дээр.

 

Би яг одоо Японы Токио хотод чамгүй нэр хүндтэй нэгэн их сургуулийнх нь номын санд суугаад бичиж сууна. Харин яг хоёр жилийн өмнөх знэ өдөр би Улаанбаатар хотын захын гэр хороололд ядруухан амьдралтай, таван ханатай гэрт амьдарч, галгүй хүйтэн гэрт англи хэлний шалгалтандаа бэлтгэж суужээ.

 

Дөрвөлжин хээтэй цэнхэр цамц, эгчийн минь багадсан жийнсэн өмд хоёроос өөр гадуур гарахдаа өмсөх хувцасгүй, та бүгдийн ихэнх хүүхдүүдэд байгаа шиг интернэт компьютер, сургалтад суух төлбөр, барьж бэлтгэх номын аль аль нь байхгүй ч өдөр шөнөгүй бидний төлөө л гэж зүтгэх бурхан шиг аав ээжийгээ сайхан амьдруулахыг хүссэн чин сэтгэл, чадна гэж өөртөө итгэсэн итгэл хоёр минь л надад байжээ. Цагийн ажил хийж мөнгө олох гэж яваад азаар нэг хэвлэлийн компанид эх бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн юм. Ажил дээрээ хийх ёстой зүйлээ маш хурдтайгаар амжуулаад үлдсэн цагтаа интернэтээр хэрэгтэй мэдээллээ хайж олж, англи хэлний номнуудаа үнэгүй пдф-ээр татаж тэрийгээ хэвлэж аваад харьдаг байлаа. Энэ ажил хэдий цалин багатай байсан ч надад сурах боломж нээж өгсөн бурхны бэлэг байсан юм. Ингээд л би хэвлэж авсан номоо гэртээ хариад шөнөжин уншиж ажиллаж, шинэ үгнүүдзэ сурч, тархи толгойд хичээлээ л сайн хийх ёстой гэдгээс өөр бодол бодогддогүй байлаа. Тэгж хичээсний эцэст би элсэлтийн шалгалтаа өндөр дүнтэй өгч, энэ сургуулийнхаа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, элчин дээр ярилцлага өгөөд шинэ жилийн өмнөхөн хөтөлбөртөө тэнцсэн хариу авч байлаа. Бүх зардал, онгоцны тийзийг минь хүртэл бүгдийг цаанаас дааж, 2015 оны гуравдугаар сарын 5-нд би Япон гэж гайхалтай энэ улсад хөл тавьж байсан юм.

 

Тэр үед бүх л орчлон минийх болчихсон юм шиг, би өөрийн хувь заяагаа гартаа атгаж байгаа юм шиг хачин гайхалтай мэдрэмж төрж, хоолтой хоолгүй, даарч бээрч, нойргүй ядарч өнгөрүүлсэн өдөр хоногууд нүдний өмнүүр жирэлзээд л одоо энэ бүгд ард үлдсззн чи чадлаа шүү дээ гэж өөртөө хэлсэн байсан даа.

 

Энэ группт байгаа миний үеийнхэн бас дүү нараараа би үнэхээр бахархаж байна. Гэхдээ хичээл номондоо санасандаа хүртал амжилт олохгүй яаая доо гэж суугаа хүмүүс байгаа бол өөрийн туршлагаас хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Миний зөвлөгөөнүүд таны хандлагыг өөрчилхөд бага ч болов тус болох байх гэж найдаж байна. Хүний хандлага өөрчлөгдсөн цагт бусад зүйлс ч мөн өөрчлөгддөг.

 

Ингээд эхлэе.


 

НЭГТ: Хичээл номоо хийхэд нөхцөл бололцоо бүрдэхгүй байна сайн багшаар заалгамаар байдаг даанч төлбөр мөнгө нь алга гэх мэтээр түм буман шалтаг толгойд чинь эргзлдэж байна уу. Өөрийн сурч чадахгүй байгаа буруугаа бусад шалтгаан шалтгуудад тохоод сэтгэлээ хэсэг тайван байлгаж болох ч чиний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй, чи байгаа замынхаа хаана зогссон тэр газраа л байсан хзвээрээ л байх болно. Тэгэхээр хэцүү санагдсан болж бүтэхгүй санагдсан үедээ миний оронд тэр/хэцүү амьдралыг туулж том амжилтанд хүрсэн хэн нэгэн/ байсан бол энэ үед яах байсан бол гэж бод. Чамайг элдэв бодлоо толгойгоо дүүргээд гонгиноод сууж байх тэр хугацаанд өөр нэгэн байгаа боломж болоцоогоо ашиглаад хичээгээд сураад хүссэндээ хүрч байгаа гздгийг байнга бод.

 

ХОЁРТ: Мөнгө битгий их бод. Хэдий мөнгө ихтэй байвьал асуудлуудыг шийдэж болох ч нэгэнт л чамд тэр мөнгө байхгүй байгаа бол тэрийг бодож цаг алдаж байхын оронд хйиж болох хийж чадах бүхнээ хий. Чадах бүхнээ хий. Үлдэснийг нь хувь заяандаа даатга. гэж эндхийн нэр гоё зүйр үг байдаг юм билээ. Тэгэхээр яг одоо хийж чадах бүхнээ хий.

 

ГУРАВТ: Өөрт байгаагаа битгий гол. Миний анзаарснаар сайн ном л олчвол англи хэл сурчих юм шиг өөрөө сайн сурч чадахгүй байгаагаа 200 300 мянгын үнэтэй ном авч чадахгүй байгаагаас л болж байгаа юм шиг боддог хүмүүс олон. Ном муу байснаас болж муу сурна гэж би хувьдаа боддоггүй. сонины тасархай олж уншсаар байгаад бичиг үсэг сурсан тухай сонсож л байсан биз дээ. Тэгхзэр өөрт чинь байгаа номнуудаа сайн нүд, үг үсэггүй бүгдийг нь толгойндоо хий. Тэгснийхээ дараа өөр ном авах тухай шинэ сайн ном хайх тухай бод. Ширээгээр чинь дүүрэн ном байхад өөр ном мөрөөдөж цагаа битгий гарзад.

 

ДӨРӨВТ: Миний хувьд listening хамгийн хэцүү байсан. яагаад гэхээр би хэвлэж авсан номнууд дээрээ ажиллаж сурсан болохоор. Тэгээд чихээ онгойлгох хамгийн хэцүү даваа байлаа. Өөр олон боломж бололцоо байгаагүй учраас би англи саб-тай гурван кино двд дээр бичүүлж аваад дахин дахин үзсэн. зхлээд саб-аа харж үзээд сүүлрүүгзэ огт саб-ыг харахгүй буруу харж суугаад үздэг байлаа. Чих нь онгойхгүй байгаа хүмүүс байвал туршаад үзээрэй. Боломжтой хүмүүс iptv-гээр зөндөөн гоё сувгууд үзэхэд кайфтайгаар давтана шүү дээ.

 

ЗА СҮҮЛЧИЙНХ БУЮУ ТАВТ: Ядуу бололцоогүй боломжгүй байгаа бол хувь заяандаа аавдаа ээждээ өөрийн амьдралдаа битгий гомд. Хичнээн гомдлоо гээд чи өөрчилж чадахгүй юм чинь. Тэрний оронд маргаашаа бүтээ. Өөрийн хүсч байгаа амьдралынхаа төлөө өнөөдөр хичээ. ӨНӨӨДРИЙН ЧИНИЙ ЗАЛХУУРАЛ, МАРГААШИЙН ЯДУУ ДУТУУ АМЬДРАЛЫГ БҮТЭЭНЭ. Өнөөдөр ядуу байгаа бол өчигдөрт очоод өөрчилж чадахгүй, харин маргааш ямар байх нь чиний гарт байгаа шүү.

 

Ядуу айлын зүдүү хүүхэд гэж гоочлуулж, хөлдсөн угаадастай гудамжаар нимгзн хувцасныхаа халаасанд бээрсэн гараа атгаад гүйж явсан царай муутай жижигхэн биетэй жирийн нэгэн монгол бор охин одоо дэлхийн их гүрэнд ирчихээд ээж ааваасаа 1 төгрөг ч гаргалгүйгээр бүх зардлаа сургуулиасаа гаргуулаад өөрөө өөрөөрөө бахархаад сууж байж болдог л юм байна. Та ч гэсэн хүссэндээ хүрээд ӨӨРӨӨРӨӨ БАХАРХААРАЙ ЗАЛУУСАА.