Малчидтээвэрчидиргэдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

Хоёрдугаар сарын 04-ний 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ.Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх,Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.