Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Хэвлэлийн бага хуралд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Хэргийн хөдөлгөөний удирдлагын 1 дүгээр хэлтсийн дарга Б.Батцэцэг, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар, Үйлчилгээний хэлтсийн дарга Д.Тамир нар оролцож “2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-гаа танилцуулсан юм. 

Хэвлэлийн бага хуралд 7 телевиз, өдөр тутмын 4 сонин, 10 цахим сайтын 21 хэвлэл мэдээллийн байгууллагын 30 сэтгүүлч сурвалжиллаа.

 

Улсын хэмжээнд шийдвэрлэсэн иргэний хэргийн 26 хувийг шийдвэрлэсэн байна

 Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 12022 хэрэг шийдвэрлэсэн нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн иргэний хэргийн 26 хувийг эзэлж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 14,9 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 2015 оны мөн үеэс 1558 хэрэг буюу 14.9 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан 2015 оноос  737  хэргээр буюу 26.4 хувиар, зээлийн гэрээний маргаан  407 хэргээр буюу 18.6 хувиар, банкнаас олгох зээлийн гэрээтэй холбоотой маргаан 212 хэргээр буюу 16.5 хувиар, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан, цалин хөлсний маргаан 146 хэргээр буюу 45.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Төрийн санд   4 тэрбум 841 сая 717 мянга 635 төгрөгийн орлого оруулжээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны эхний хагас жилд төрийн санд оруулсан тэмдэгтийн хураамж 2.085.724.903 төгрөгийн орлого оруулсан байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны сүүлийн хагас жилд төрийн санд оруулсан тэмдэгтийн хураамж 1,498,887,774 төгрөг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх төрийн санд 946,624,856 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх төрийн санд 396,205,005 төгрөгийн орлого тус тус оруулсан байна.

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 1099 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэв

 Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2016 онд гаргасан өргөдлөөр шийдвэрлэсэн нийт 1099 өргөдлийн 583 буюу 53 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 516 буюу 46,95 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан  байна.

 

Хөдөлмөрийн тухай маргаан 18,3 хувиар өсч, гэр бүлийн маргаан 11,1 хувиар буурсан байна

Шүүхээр  хянан шийдвэрлэсэн нийт 12022 иргэний хэргийн 1651 хэрэг буюу 13.7 хувийг нь ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлээр шийдвэрлэсэн бол 22 хэрэг буюу 0.18       хувийг ИХШХШТХ-ийн 74 дүгээр  зүйлд  заасан  хялбаршуулсан  журмаар 127     хэрэг  буюу 1.05 хувийг ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Мөн Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 986 буюу 12.9 хувиар, ИХШХШТухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 43 буюу 2.4 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 65 буюу 18.3 хувиар тус тус өсч, харин гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 138 буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохарйхан дүүргийн Иргнэий хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны эхний хагас жилд нийт 8666 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 1094 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 43 нэхэмжлэлийг буцааж,  85 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж, 5411 хэргийг хянан шийдвэрлэж, 2033 хэргийн үлдэгдэлтэй байна.

 

“Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулиар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болж тус тусдаа харъяалах нутаг дэвсгэрийн хэргийг хянан шийдвэрлэдэг болсон.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 4137 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 842 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 75 нэхэмжлэлийг буцааж, 51 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж, 2390 хэргийг хянан шийдвэрлэж, 779 хэргийн үлдэгдэлтэй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 3307 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 471 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 57 нэхэмжлэлийг буцааж, 81 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж, 1986 хэргийг хянан шийдвэрлэж, 712 хэргийн үлдэгдэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 3304 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 470 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 40 нэхэмжлэлийг буцааж, 30 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж, 2235 хэргийг хянан шийдвэрлэж, 529 хэргийн үлдэгдэлтэй байна.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 19414 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 2877 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 215 нэхэмжлэлийг буцааж, 247 нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлж,  

12022 хэргийг хянан шийдвэрлэж, 4053 хэргийн үлдэгдэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 2015 оны мөн үеэс 1558 хэрэг буюу 14.9 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан 2015 оноос  737  хэргээр буюу 26.4 хувиар, зээлийн гэрээний маргаан  407 хэргээр буюу 18.6 хувиар, банкнаас олгох зээлийн гэрээтэй холбоотой маргаан 212 хэргээр буюу 16.5 хувиар, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан, цалин хөлсний маргаан 146 хэргээр буюу 45.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 12022 хэрэг шийдвэрлэсэн нь улсын хэмжээнд
шийдвэрлэсэн нийт иргэний хэргийн 26 хувийг эзэлж байна.

Иргэний  хэрэг,  маргааныг  хянан  шийдвэрлэсэн  байдал:  Шүүхээр  хянан шийдвэрлэсэн нийт 12022 иргэний хэргийн 1651 хэрэг буюу 13.7 хувийг нь ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлээр шийдвэрлэсэн бол 22 хэрэг буюу 0.18       хувийг ИХШХШТХ-ийн 74 дүгээр  зүйлд  заасан  хялбаршуулсан  журмаар 127     хэрэг  буюу 1.05 хувийг ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

2015 онтой харьцуулахад:

ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 475 хэрэг буюу 10.5 хувиар,

ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн хэргийн тоо 379 хэрэг буюу 7.6 хувиар,

ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо 704 хэргээр буюу 27.5 хувь тус тус өсжээ.

Мөн Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 986 буюу 12.9 хувиар, ИХШХШТухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 43 буюу 2.4 хувиар,

Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 65 буюу 18.3 хувиар тус тус өсч, харин гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 138 буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нийт 4945 хэргээс 3621 хэрэг буюу 73.2 хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, 888 хэрэг буюу 18 хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол 436 хэрэг буюу 8.8 хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл:

 

-Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэгт

-Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 7633 буюу 73.49 хувийг,

-ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэргийн тоо 1775 буюу 14.7 хувийг,

-Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 1187 буюу 9.8 хувийг,

-Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 355 буюу 2.95 хувийг тус тус эзэлжээ.

                        Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа

Баянгол  Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал нь   2016 оны 06 сарын 01-ний өдрийн байдлаар 1008 өргөдөл хүлээн авсан. Үүнээс хүлээн авахаас татгалзсан 92, Хүсэлт гаргагч хүсэлтээ буцаан авсан 68, нийт шийдвэрлэсэн 848 байна. 

Үүнээс эвлэрэл амжилттай болсон 367 , Эвлэрэл амжилтгүй болсон 481байна.

  “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулиар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болж тус тусдаа харъяалах нутаг дэвсгэрээр  хэргийг хянан шийдвэрлэдэг болсноор Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал мөн адил харъяалалын дагуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэдэг болсон .

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд  2016 оны 12 сарын 21-ний өдрийн байдлаар 396 өргөдөл хүлээн авснаас хүсэлт гаргагч хүсэлтээ буцаан авсан 21, хүлээн авахаас татгалзсан 18,  нийт 335 маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Үүнээс Эвлэрэл амжилттай болсон 144, эвлэрэл амжилтгүй болсон 191 байна.

Xан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд  нийт 353 өргөдөл хүлээн авснаас хүсэлт гаргагч хүсэлтээ буцаасан 40, хүлээн авахаас татгалзсан 15,  нийт 264 маргааныг шийдвэрлэсэн байна.

Үүнээс эвлэрэл амжилттай болсон 107, эвлэрэл амжилтгүй болсон 157 байна.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд нийт 623 өргөдөл хүлээн авснаас хүсэлт гаргагч хүсэлтээ буцаасан 27,  хүлээн авахаас татгалзсан 59, нийт 500 маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс эвлэрэл амжилттай болсон 268,  Эвлэрэл амжилтгүй болсон 232 байна.

2016 онд Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлөөр шийдвэрлэсэн нийт 1099 өргөдлийн 583 буюу 53 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 516 буюу 46,95 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан  байна