Сэрэмжлүүлэг: Ослын улмаас 15 хүн гэмтжээ
2017/02/13
2017 оны 02 дугаар сарын 11,12-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 406 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 14 /мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, хэрэг бүртгэгдсэн. Ослын газрыг орхин явсан 2 хэрэг байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
- ЧД-ийн нутаг Баянбүрдийн тойргийн уулзварт амины Grace маркийн автомашины жолооч А нь T.Pruis-20 маркийн Г жолоочтой автомашин, T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 8 хүн гэмтсэн.
- ЧД-ийн нутагТелевизийн зам, Зүүн тасганы 0022 тоот хашааны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Х-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
Орон нутагт:
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг асфальтан замд Starex маркийн Г жолоочтой автомашин нь зогсож байсан Howo Sinotruk маркийн автомашиныг мөргөж зорчигч З, С нарын 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.
Нийслэлийн Засаг даргын А/51 тоот захирамж хэрэгжиж эхэлсэн өдрүүдэд буюу 2-р сарын 11,12-ны өдрүүдэд нийт дуудлага мэдээлэл өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдээс 30 хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 42,2 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 15,4 хувиар, замын хөдөлгөөний ачаалал 60 хувиар тус тус буурч иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцлоо.
Зочин · 2017/02/13
МУУ ШҮҮ