Цагаан сараар хот, хөдөөгийн сурагчид ялгаатай амарна
2017/02/15
Манай улсын уламжлалт баяр Цагаан сар болоход хоёр долоо хоног үлдээд байна. Энэ жил сурагчид хот, хөдөөгөөрөө ялгаатай амрах нь. Тодруулбал, орон нутагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинийн 4-нөөс буюу гуравдугаар сарын 3-наас 10-ныг хүртэл долоо хоног амрахаар болжээ.
Энэ үеэр мал төллөж, малчдын ажил ид ундардаг учраас ийм шийдвэр гаргасан аж. Улаанбаатар хотын сурагчид гуравдугаар сарын 3-наас хичээллэх бөгөөд хуваарийн дагуу ирэх сарын 23-наас долоо хоног амарна. Амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт их байснаас хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгасан нь ийнхүү III улирлын амралтыг богиносгосон юм.
Ажлын хувьд цагаан сарын шинийн 1,2,3-нд амраад шинийн дөрөвнөөс ажил эхэлнэ.
Зочин · 2017/02/16
aan
ИРГЭН · 2017/02/15
Зөв хөдөө гэрт нь цагаан сар болж байхад сэтгэл нь хөдөлж гэр орноо санахгүй хүүхэд битгий хэл хүн сэтгэл нь хөдөлж дурсахгүй монгол хүн гэж байхгүй ер нь 6 настай хүүхдийг сургуульд оруулах арван хоёр гурван жил сургах манайд ямар илүү юм байна тайлбарлах хүн байна уу ? Айл өрх улс ороны төсөв хөрөнгөнд бөөн л дарамт 10-н жил чанартайхан сургаж болохгүй юу