Өнөөдөр буюу 2017 оны 3-р сарын 27-ны өдөр “Эх нялхас” буюу “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хот, хөдөөнөөс эмчилгээ авахаар итгэл, найдвар өвөртлөн ирсэн хүмүүсээр дүүрэн байлаа. Өнөө өглөөний байдлаар дараалал нь дийлдэхгүй, багталцаж ядан, зөрөх зайгүй хөл хөдөлгөөн ихтэй зургийг та харж байна.

Эмнэлэг өдийг хүртэл хүртээмжтэй болохгүй байгаагаас. Эмнэлэг бариулах, туршлагатай эмч нартай болоосой гэсэн бодолоор дүүрэх хүмүүс.

Тэр дундаа эмнэлэгээс үйлчилгээ авахаас өөрцгүй хүмүүсийн мөрөөдөл гээд хэлчихэд хэлсдэхгүй болов уу. Утаа, харшил, хөрсний бохирдол, олон төрлийн халдварт өвчин олширч, нэмэгдсээр байгаа өнөөдөр бяцхан үрсээ тэврэн ирэх эцэг, эх, өндөр настан, өвчиндөө шанлан алхах иргэдийн толгойны өвчин. Дээр нь туршилгатай, амь, биеээ айлтгүй даатгах эмч нарыг мөрөөдсөөр. Олон улсад зүрх хүртэл худалдаж авдаг болж байгаа энэ үед эрүүл мэндээс айлтгүй болгохоор зэхэж, шинэ шинэ нээлт гарсаар байгаа ч манай улсад дордсоор хөгжиж, дэвших тодорхой бус байсаар. Үүнээс болоод эсэн мэнд амаржих, эмчилгээ авахаар зорьж ирсэн эцэг, эхчүүд нүд дүүрэн нулимстай, нүүр дүүрэн гунигтай буцах нь олширч байна.

Ийм дүр төрхтэй эрүүл мэндийн салбараас болж Эмч нарын хариуцлаггүй байдал гарч байна. Мэдээж эмнэлэг, эмч нарын хүрэлцээгүй байдлаас Хүний эрүүл мэнд цаашлаад амь настай холбоотой асуудал дээр хайнга хандаж буй эмч нарын олон сөрөг мэдээлэл чих дэлсэлж, сэтгэл эмзэглэж, шаналгасан мэдээлэл гарсаар байгаа юм.

Дурдвал,

Төрөх тасгийнхан хариуцлага алдаж, ахиад нэг хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан хүүхдийг эцэг эхэд нь сольж өгсөн хэрэг гарчээ.

Эмч нар хариуцлагатай байсан бол би эмнэлгээс цогцос тэврээд гарахгүй БАЙСАН

Эрүүл эхээс төрсөн эрүүл хүүхэд өвдөж, эндэж байгаа нь хэний буруу вэ?

Охины аминд хүрсэн эмч нарыг шалгаж байна

Төрөх тасгийнхан хариуцлага алдаж, ахиад нэг хүүхдийг эрүүл мэндээр нь хохирлоо!

"ЭХ НЯЛХАС ЭНДЭЖ, ГЭМТЭХ ГАЗАР”

Сэтгэхүйд нь мэс засал хиймээр "Эх нялхас"-ынхан гэх мэтчилэн олон гарчигтай мэдээлэл ГАРЧ БАЙНА.

Үүнийг Манайхаас өөр улсад бол хамгийн түрүүнд сайд нь огцрохоо мэдэгдэх байсан. Мэдэгдсэн зоргоор сайдыг огцруулахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л гадна талдаа хариуцлага хүлээх чадвар, ёс суртахууны илэрхийлэл болох учиртай. Харамсалтай нь тийм иргэний зоригтой сайд байтугай, эмнэлгийн дарга ч байхгүй болсон цаг. Ямар ч үнээр хамаагүй сандал ширээтэйгээ чаргууцалддаг жишиг дээр дооргүй тогтчихсон.

Хүйтэн хөндий, салан назгай, уурлаж загнасан дүр төрхийг эмнэлэг бүрээс харж болно. Шинээр хэрэгжүүлж буй санаа оноо нь хүртэл иргэнээс хураах мөнгийг хэрхэн өсгөхөд л чиглэдэг гэвэл худал хэлсэн болохгүй байх. Зарим томоохон эмнэлэг банкуудыг дуурайгаад тасалбарын машин тавьсан байна. Ээлжээ хүлээн ар араасаа түлхэлцэж, дараалалд зогсохын оронд дуудахыг нь чагнаад сууж байх сайн талтай нь үнэн. Харамсалтай нь шилэн цонхны цаана гурав дөрвөн сувилагч суух мөртлөө ганц хоёр цонх нь л хүнд үйлчлээд бусад нь утсаар ярих, бичиг цаасаа эмхэлдэг ч юм уу бүү мэд зүгээр цаг нөгцөөж харагдах. Очоод шаардвал “дугаараа дуудахыг хүлээхгүй юу” хэмээн зандрана. Нэг эмчид үзүүлэх дугаар авахын тулд заавал хүлээж суухаас аргагүй.

Эмнэлэг бүрт л төсөвлөж өгсөн мөнгө нь хүрэлцэхгүй “хойт хормойгоо тайрч, урдахаа нөхөх” байдлаар л торгоож байдаг нь үнэн. Хувийн эмнэлгүүд арай өөр. 

Хэрхэн илааршуулахыг хэлж мэдэхгүй байна. Лиценз зөвшөөрөл өгдөг ч юм уу, тендер шалгаруулах эрх мэдэл бүхий албан тушаалтныг бол хална, солино хэмээн айлгаж болох. Эмнэлгийн даргыг тушаал бууруулж болох юм. Гэтэл сумандаа ганц их эмчийг, судас сайн олдог сувилагчийг, аймагтаа ганц мэс засалчыг, эмэгтэйчүүдийн туршлагатай эмчээ яаж шийтгэхэв. Сануулах, анхааруулах тэгээд цалинг нь хасдаг л байх. Тэртээ тэргүй хаанаа ч хүрдэггүй бага цалингаас нь хасахаар яах бол. Энэ мэтчилэн бэрхшээл их. Тэглээ гээд энэ хэвээрээ байлтай нь биш. Өөр л арга зам олох хэрэгтэй болж байна. 
Жишээ нь эмч, сувилагчийн нарийн түвэгтэй мэргэжил эзэмшний учир бусдаас илүү өндөр цалин хангамж авдаг байж болох, хамгийн гол нь ажлаа сайн хийж буй бол. Дараа нь цалин хангамжтайгаа дүйцэх хариуцлага хүлээхийг шаарддаг болох. Төрөөс өндөр цалин өгнө гэдэг юу л бол. Өөр арга зам гэвэл Өвчтөн буюу үйлчлүүлэгчээс тодорхой татаас авах. Харин тэр татаас нь ямар хэмжээтэй, юуны учир гэдэг нь ойлгомжтой, бас хэнд хэдэн хувь нь очдог нь тодорхой байхгүй бол иргэдээс баахан хураамж аваад дарга нар нь хуваагаад хүртчихдэг байвал хэн ч хураамж төлөхийг хүсэхгүй.

Тэрний оронд эмчлүүлсэн эмчдээ, үйлчилсэн сувилагчдаа хэдэн төгрөг атгуулсан нь дээр. “Чи тангарагаа өргөсөн эмч тул зүтгэ” хэмээн тулгадаг цаг хэдийнээ улиран одсон. Сайн ажилласан нь өндөр цалин харамж авдаг зарчим үйлчлэх нь гарцаагүй. Гагцхүү хэлбэр журам нь ямар байхыг бодож олох хэрэгтэй. Энэ бол зөвхөн нэг л санаа. Цаашилбал өрхийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, хувийн эмнэлгүүдийг аль болохоор дэмжиж, элдэв лиценз зөвшөөрлөөр дарамтлахыг тодорхой хугацаанд хязгаарлах, мэс заслын болон бусад эмчилгээний дараа сувилуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг сувилалын газрыг аймаг, дүүрэг, сум хороо бүрт байгуулах, эрүүл мэндийн нэмэлт даатгал төлсөн хүмүүст зориулсан тусгай эмнэлэгүүд ажиллуулах, даатгалаа төлсөн иргэн бүр хүссэн эмч, сувилагч, эмнэлгээ сонгон үйлчлүүлж, мөнгөө тэдэнд өгдөх байх тогтолцоог эхлүүлэх хэлбэрүүд байж болно. 

 

Анхааралаа хандуулах цаг аль хэдийн болсон атал юуг хүлээнэ вэ. Хэдэн тэрбумаар зээлж, өрийг өрөөр дараад байдаг байж, улс орон оршин тогтнох гол үндэс болсон хүний эрүүл мэнд сэтгэл амар болгох цаг хэзээ вэ?, Иргэд болон Хувийн хэвшлийнхэн хэдий болтол төрийн замбараагүй үйлдлүүдийг тэвчих вэ?

 

 

М.Буянжаргал

www.Cityinfo.mn