Япон улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга, МАХН-ын дарга М.Энхболд өчигдөр 18:00 цагийн үед Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Уулзалтын үеэр Монгол улс нь  Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон байна. Уг зээл жилийн 1-1,5  хувь хүүтэй, 30 жилийн хугацаатай юм. 
Япон улс 1990 оноос хойш манай улсад гурван тэрбум доллартай тэнцэх хэмжээний зээл, тусламж үзүүлснээс 1 тэрбум нь нэн хөнгөлөлтэй зээл байдаг ажээ.