Загвар өмсөгчдийн дунд хамгийн загварлаг төрхтэй хэмээн яригддаг С.Төгс энэ удаад нандигнан хайрлаад байсан саарал үсээ улаан болгож түүгээр ч барахгүй хагас хусуулсан нь эрч хүчтэй, зоримог гэдгийг нь улам тодотгожээ.

Харин сүүлийн үед “Авьяаслаг Монголчууд” шоунаас төрсөн Поле бүжгийн ханхүү Цэнгүүнтэй байнга хамт явах болсон гэнэ. Ажил хэрэг, амрагийн холбоо аль нь эсэхийг одоогоор хэн ч тааж мэдэшгүй. Ямартайч зураг дарсан Цэнгүүн гэж байнгын онцлох болсоноос гадна чөлөөт цагаа ч хамт өнгөрүүлдэг болоо юу даа гэмээр зурагнуудаа сошалын найзууддаа хуваалцах болсон гэнэ шүү.

Түүнээс гадна загвар өмсөгч бүсгүйн бичсэн нэгэн пост ч тэдний харилцааг улам тодотгосон бөгөөд тэрбээр Цэнгүүний төрсөн өдөр тохиосон өдрөөр ийм нэгэн зүйл бичсэн байсан билээ.