Солонгосын алдарт дуучин, жүжигчин Чан Кюн Сук хорт хавдартай тэмцэж буй монгол хүүд тусалж өвчнийг нь эмчлүүлж байна.

 

Энэ талаар БНСУ-ын “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Гэхдээ хүүгийн нэр болоод Жан Кюн Сук хүүтэй хэрхэн холбогдсон талаарх мэдээллийн нууцалж, гэр бүл нь эмчилгээний зардлыг нь төлах чадваргүйг мэдээд замын зардал, эмчилгээний төлбөрийг нь даан Солонгост аваачсан гэдгийг онцоллоо.  Хүү одоо БНСУ-д байгаа бөгөөд эмчилгээгээ эрчимтэй хийлгэж байгаа юм байна.

 

“Би Монголд оношлогдоод тэндээ анхны мэс засалд орсон. Жан ахын тусламж намайг эрүүл болгож байна” гэж хүү ярьжээ. Жан Кюн Сук хүүтэй уулзаад “Хорт хавдрыг эмчлэх хэцүү гэдгийг би мэдэж байна. Гэхдээ итгэлээ битгий алдаарай, эмилгээгээ сайн хийлгээрэй” гэж хүүд захижээ.