Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны шийдвэрээр Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудалд Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Баярцогтын нэр дэвшигчийн бүртгэлийг түдгэлзүүлжээ. Учир нь, түүний талаар АН-ын гишүүн, Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун намынхаа Үндсэн дүрмийн хороонд хариуцлага тооцуулах хүсэлт гаргажээ.