“SCORPION4x4 2017 Бартаат замын уралдаан  өчигдөр эхэлсэн. Уг уралдааныг “MONGOLIAN PAJERO CLUB”-ээс санаачлан зохион байгуулжээ. 

Харамсалтай нь уралдааны үеэр автомашин унаснаас болж бага насны хүүхэд гэмтсэн байна. Уралдааныг үзэхээр ирсэн Ниссан Тийда маркийн автомашины жолоочийн болгоомжгүй үйлдлээс болж автомашинаа хажуугаар нь унагасан осол гарчээ. Ослын улмаас машинд байсан бага насны хүүхэд гэмтжээ. Тэмцээн эхлээд удаагүй байхад осол гарсантай холбоотойгоор зохион байгуулагчдын зүгээс уралдааныг зогсоох арга хэмжээ авсан байна.