Өчигдөр Ард түмний онц зөвлөл /АТОЗ/-өөс “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийг Сүхбаатарын талбайд жагсаал  зохион байгуулсан билээ.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Жавхлан  тус жагсаалд нэгдэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:Монгол Ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам  гэсэн гурван нам бүлэглэлийн  аль нэг гишүүн нь их хурлын гишүүн байхаас үл хамаараад аль нэг гишүүн нь оффшор данстай бол тэр нам бүлэглэлээс ерөнхийлөгчийн сонгуульд  нэг ч хүний нэрийг  дэвшүүлэхгүй баймаар байна монголчуудаа. Харин энэ намууд та нар ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа бол ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэрс тодрохоос өмнө тэр хүмүүсийнхээ мөнгийг  олж ирэхийг шаардаж байна.

Намууд хэн нэгний  нэрийг сонгуульд нэр дэвшүүлэх гэж байгаа бол хилийн чанаддад байгаа хулгай хийсэн найзынхаа намынхаа гишүүнийхээ  журмын нөхдийнхөө мөнгийг  олж ир. Одоо бүгдээрээ татвараа төлөхгүй шүү, хүлээж байгаараа зөв хүний гарт төрөө өгсөний дараа тэрийг төлөхөд зовлон байхгүй гэв.

 

Г.Нараа