Хаврын салхинаас арьсаа хамгаалж, гоо сайхан харагдах жорыг бүсгүй танд хүргэж байна.

Хуурай арьсанд зориулагдсан маскууд

 photo MASK03_zpsdaae827c.jpg

1 ширхэг өндөгний шар + 2 цайны халбага ургамлын тос, сайтар хутгаад  + 0,5 ц/х шингэн ногоон цай + 1ц/х зөгийн бал. Нэгэн жигд болтол нь хутгаад, талыг нь нүүр хүзүүндээ түрхээд, 5 минутын дараа үлдсэнийг нь нэмж түрхэнэ.

2 амны халбага аарц + 1а/х цөцгий +  чимх давс + 1 а/х ургамлын тос.

1 ширхэг өндөгний шар + 0,5 ц/х жимсний эсвэл ногооны шүүс + 1 ц/х ургамлын тос + 1 ц/х ургамлын тос 1 ц/х зөөхий.

Нарийн үрүүлээр үрсэн лууван-2 амны халбага + 1ш өндөгний цагаан, хөвсийтөл нь хутгаад + 1ц/х ургамлын тос + халбагны үзүүрээр цардуул

Тоорны нухаш-2 а/х + 1ш өндөгний цагаан, сайн хутгаад + бага зэрэг гурил.

Бананыг нухаад жаахан сүү.

Нарийн үрүүлд үрсэн өргөст хэмх + зөгийн бал + ургамлын тос /бүгд ижил хэмжээтэй/

Ногоон салатны навчнуудыг жижиглэн хэрчээд, ургамлын тостой хутгаад хэдэн дусал нимбэгний шүүс нэмнэ.

1ш өндөгний шар + 1 ц/х зөгийн бал + 1ц/х рашаан ус 1ш өндөгний шар + 1 а/х ургамлын тос + 1 а/х зөгийн бал 1 ш өндөгний шарыг 1 а/х нунтагласан геркулестэй хутгана. 1 а/х цөцгий + 1ш өндөгний шар + 1 ц/х луувангийн шүүс

Улаан лоолийг нухаад өтгөртөл нь цардуул нэмж хутгаад хэдэн дусал ургамлын тос нэмнэ.

Нүүрээ цөцгийгээр арчаад, дээрээс өндөгний шар түрхэнэ. Нойтон гараараа массаж хийж нүүрэн дээрээ хөөс үүсгээд, хатаана. Дараа нь усаар угаана.

Шинэхэн төмсийг чанаж нухаад, сүү, жимсний болон ногооны шүүс нэмж хутгана.

Гүзээлзгэнийг нухаад + зөөхий + зөгийн бал.

Өргөст хэмхийг нарийн үрүүлээр үрээд + зөөхий + хэдэн дусал ургамлын тос.

Тослог арьсанд зориулагдсан маскууд

 photo MASK02_zpsf8727b7f.jpg

2 ш өндөгний шар + 1 ц/х лимоны эсвэл эсвэл өөр исгэлэн жимсний шүүс + 2 ц/х зөөхий. Маскийг угаасны дараа ногоон цайгаар хүйтэн бигнүүр тавина.

2ш өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад + 0,5 ц/х лимоны шүүс. Нүүрэндээ багсаар түрхээд 5 минут тутам нэмж түрхэнэ. Нүхтэй барзгардуу тослог арьсанд маш тохиромжтой.

1 а/х аарц + 1 ацх ургамлын тос + бага зэрэг сүү луувангийн шүүс. Нүүрэндээ 30 минут тавина.

Үхрийн нүд, эсвэл улаалзганыг бяцлаад, 1 а/х крахмал нэмж хутгана.

Шүүслэг лууванг үрээд бага зэрэг тальк /хүүхдийн цацлага/ нэмнэ. Өргөст хэмхийг нарийн үрүүлд үрээд, цөцгийн тос нэмж хутгаад цаг байлгана. Дараа нь тунасан шүүсийг нь юүлээд, өтгөн хэсгийг нь нүүрэндээ тавина. Маскыг авсаны дараа шүүсээр нь нүүрээ арчина.

Хөөсөртөл нь хутгасан өндөгний цагаан дээр 1 ц/х чацарганы шүүс нэмнэ.

Үрчлээтэй, хөгширч эхэлсэн арьсанд зориулагдсан маскууд

 photo MASK04_zps6433cf71.jpg

Түүхий төмсийг нарийн үрүүлээр үрээд, хоёр маарлын дунд хийгээд нүүрэн дээрээ тавина.

1 а/х зөгийн бал  + 1 а/х  өтгөн ногоон цай +2 а/х нунтагласан геркулес + 2 а/х ус. Хутгаад бүлээсгээд нүүрэндээ тавина. 1 ш өндөгний шар + 1 ц/х ургамлын тос + хэдэн дусал нимбэгний шүүс

1 ш өндөгний шар + 1 ц/х ургамлын тос + хэдэн дусал нимбэгний шүүс

1 ш өндөгний шар + 1 ц/х ургамлын тос, 1 ц/х зөөхий + 1 ц/х луувангийн шүүс + 2-3 ц/х крахмал, эсвэл нунтагласан геркулес

1 ш өндөгний шар + 10 гр ургамлын тос + 10 гр зөгийн бал + 10 гр зуун настын шүүс 15 гр цэвэр ус

2 халбага шинэхэн аарц + 0,5 а/х шингэн зөгийн бал + тал өндөг. Хөөсөртөл нь хутгаад нүүрэндээ түрхэнэ.

1ш өндөгний цагааныг хөөсрүүлээд 2 а/х өргөст хэмхний шүүс нэмж хутгана.

Халгай, багваахай цэцэг, таван салаа зэргийн аль нэгний ногоон навчийг машиндаж жижиглээд + бага зэрэг ус + 1 а/х зөгийн бал

Ээдэм +зөөхий /хуурай арьсанд/, ээдэм + тараг /тослог арьсанд/

Түүхий хулуу /кабочок/ нимгэн зүсээд нүүрэн дээрээ шууд тавина. 20 минутын дараа түүхий сүүгээр зайлна.

Алимыг үрүүлд үрээд + 1 а/х ургамлын тос, эсвэл цөцгий /хуурай арьсанд/, 1 өндөгний цагаан /тослог арьсанд/ бэлтгэн өөртөө тохирсон энгийн маскуудыг тавьж болох нь ээ.

"Эмээгийн жорууд" II боть