img_3161

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбатыг батламжилсан захирамжийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд танилцуулж, дүүргийн Засаг даргаар томилогдсон Ж.Эрдэнэбатад захирамжийг гардуулж баяр хүргэж,  ажлын амжилт хүслээ. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад тамгыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Бат-Эрдэнийг 100 хувийн саналаар  улираан томилж, Чингэлтэй дүүргийн Засаг даргад Ж.Эрдэнэбатын нэрийг 100 хувийн саналаар дэмжин, Нийслэлийн Засаг даргаар батламжлуулахаар уламжилсан байсан юм.Дүүргийн Засаг даргад  тамга гардуулах арга хэмжээнд дүүргийн  ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид оролцов.

img_3157

img_3171

img_3136

img_3199

img_3158

img_3190

img_3152