img_3937

Анхдугаар Үндсэн хууль баталж Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн дээд шагнал “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардуулах ёслолын арга хэмжээ дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд 2016 оны 11 дүгээр сарын 25-нд боллоо. “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомыг  Гавьяат хуульч, Хошууч генерал С.Дамдиндсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж өгөв. Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нарын албаны хүмүүс  оролцлоо.

img_3938

img_3934

img_3942