Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар”Нэг Архангай” төрийн бус байгууллага, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв” , Архангай аймгийн зарим сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 2017 оны сар шинийн үзэсгэлэн худалдаанд  Чингэлтэй дүүргийн  жижиг, дунд үйлдвэрлэлийг  дэмжих “Бизнес инкубатор төвийн үйлдвэрлэгчид, Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Тариат, Булган  сумын малчид,  цагаан идээ үйлдвэрлэгчид оролцож байна.