Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчилгээний ажилтны 5 дугаар зөвлөгөөнийг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийтийн эзэмшлийн зам, талбайн үйлчилгээний ажилтны тавдугаар зөвлөгөөн”-ий  үеэр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, ажилласан нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчилгээний 23 ажилтныг Байгаль орчны тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт тэмдэг”, нийслэлийн “Тэргүүний ажилтан”, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”, Хотын ерөнхий менежерийн “Өргөмжлөл”, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналаар шагнав.  Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрч буй өвлийн хугацаанд цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийтийн эзэмшлийн зам, талбайн үйлчилгээний  60  ажилтанд    БНХАУ-ын Манжуур хотод аялах эрхийн бичиг гардууллаа.

Зөвлөгөөнд  нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний  23 байгууллага, аж ахуйн нэгжийн  нийтийн зам талбайн үйлчилгээний 920 ажилтан оролцов.