УИХ-д гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг түлхүү оруулвал энд тэндээс батаар чирж ирээд их аятайхан юм шиг байна. Улсынхаа хилээр алдаад сүр дуулиантайгаар олж ирсэн хэдэн ясаараа жуулчид татаж, монгол руу хөврөх вальютын урсгалыг нэмээд л..

Тэгэхээр монголд хомсдоод үнэ нь тэнгэрт хадаж, ноёрхлоо тогтоогоод байгаа доллар навс унаж, мөнгөний ноёрхол ирээд л...Ер нь бол их аятайхан ирээдүй харагдаад байгаа юм шиг байгаа юм. Мань мэтийн мулгуу нь л тэр аятайхан зүйлсийг нь олж харахгүй, ухаантнуудын дургүйг хүргээд байж мэдэх. Гэхдээ хил даваад талийсан батаарын хэдэн ясыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл гадаад нөхөртэй тулдаа л олж ирсэн гэж байгаа. Мөн ч том гавьяа шүү. Өгч болох шагнал юу байна, түүгээр сайдыг шагнавал таарна. Уг нь сайдыг өөрийнхөө хүчээр олоод ирлээ гэж бодсон юм. Үгүй байж л дээ. Нэг ангид тохоо залган суугаа Л.Эрдэнэчимэг гишүүн Ц.Оюунгэрэл сайдыг нөхрөөрөө далимдуулан Т.Батаар олж ирсэнд нь их бахархдаг юм билээ. Тэр нь ч ярианаас нь андашгүй. Тэрээр хэлэхдээ "Ц.Оюунгэрэл ССАЖ-ын сайдынхаа хувьд Монгол Улсын өвийг хэрхэн хамгаалах талаар ажлууд хийж дэлхий нийтэд сурталчлах тал дээр сайн ажилласан. Америк нөхөртэй байсныхаа хувь Батаарыг Монголд авчирсан тохиолдол байгааг бид харж байгаа. Энэ чинь глобалчлалын хүч, бусд орнуудын дэмжлэг мөн." гэж ирээд ярьжээ. Нэг ёсондоо америкчууд бэрдээ туслаж, манайд Батаарыг минь эргүүлж өгсөн юм шиг байгаа юм.

 

Аль аль талаас нь бодоод үзэхээр ер нь л сайдын гавъяа цаглашгүй их, хамдуудынх нь ач буян дуусашгүй юм шиг ээ. Ер нь тэгээд хэн нь хэнтэйгээ амьдралаа холбох нь хэнд хамаатай юм. Гадаадтайгаа сууна уу, дотоодтойгоо сууна уу падлийгүй. Харин төр лүү зүтгэх нь тиймхэн байх гэж бодож байсан юм. Гэтэл үгүй юм байна. Батаар чирж ирээд байвал гавьяа шүү. Гадаад нөхөртэй эмэгтэй гишүүд маань олширчихвол өөр олон зүйл чирж ирэхийг хэн байг гэхэв дээ.

 

Н.Чинзориг