УИХ-ын гишүүд ажилдаа ирсэнгүй
2013/12/03
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн 09.00 цагт эхлэх ёстой байсан ч хойшлогдлоо. “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, “Боловсролын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээллийг тус тус хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын хуваарьт тусгагдсан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул хуралдааныг түр хойшлуулав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь, О.Баасанхүү, Л.Гантөмөр, С.Ганбаатар, А.Тлейхан, Г.Уянга, Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар байсан бөгөөд байнгын хорооны бусад гишүүд ирээгүй байна.
А.Баярмаа
Зочин · 2013/12/08
Цагийн бүртгэлээр цалинг нь хассан тухай мэдээллийг хүсч байна.Өөрт ашиггүй болохоор ирдэггүй хэн бэ одоо эд нар
Зочин · 2013/12/04
ergvlen tatax xuuli garagv boloxor l ajla xixgv bgazde, xeze gargasan xuli bolod chi ergvlen tatax gd bn?
Зочин · 2013/12/04
ард түмний өмнөөс сонгогдсон гишүүд ажлаа хийгээчээ ? **********лэн татаж болдог юм шүү дээ наад албанаас чинь