Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө.

УИХ-ын дарга М.Энхболд 10.00 цагт нийслэлийн 23 дугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгөх юм байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 13:00 цагт 'Шинэ Монгол' дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх ажээ.