Сошиал ертөнцийн ганц "од" Осоржамааг аав ээж хамаатан садан гээд байх хүн байхгүй ганцаараа амьдардагийг хүн бүр мэднэ. Тэгвэл Осоржамаа гэр бүлтэй болж магадгүй байна. Учир нь зураач Л.Өнөрчимэг Осоржамааг өргөж авах хүсэлтэй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрээр Осоржамаагийн зурган дор: "Б.Мөнхзулын утасны дугаарыг олж өгч туслаач. Осоржамааг хүүгээ болгон хажуудаа авмаар байна. Тэр бидний тэнэгт их гомдсон болохоор өөрөөр амьдрах гээд аргаа олохгүй яваад байна. Осоржамааг олж өгөөч" хэмээсэн байна.