УИХ-ын чуулган дөнгөж сая нээлттэй горимд шилжлээ. Үүнээс өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор  Тусгай хяналтын хороогоор  сонссон мэдээллийг УИХ-ын гишүүд сонсож хаалттай хэлэлцсэн юм. Сая УИХ дахь АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор санал дүгнэлтээ хэлэв.

Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асуух байв. Гэвч асуулт асуух гишүүн байсангүй. Харин санал хэлэх гишүүд байлаа.  Тухайлбал:

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сонгууль дууссан. Өвөл хаяанд ирсэн. Өр дарах, өвөлд бэлдэх гээд олон ажил биднийг хүлээж байна. 2016 оны сонгуульд бид хүүхэд бүрт ялгаваргүй мөнгө олгоно гэснийхээ төлөө огцрох болсонд харамсалтай байна. Нодлин бид нар төр тогтвортой байлгана гэж ярьсан. Огцруулах төсөл өргөн барьсан хүмүүсийн саналыг хүндэтгэж байна.  Гэхдээ ямар засаг байгуулагдах нь тодорхойгүй байгаа болохоор би анхнаас нь огцруулахын эсрэг байгаа.  Ард түмэн итгэлээ олгоод 65 суудал өгчихөөд байхад эв эеээ хичээж чадалгүй АН-тай Засгаа огцруулах гэж байгаад харамсаж байна. Бүх амуудлаа нам бүлгээрээ тавьж ирсэн. Өнөөдөр харин намын удирдлага, УЗ, нэр бүхий гишүүд, бүлэг алдаагаа Засаг руу чихээд бултах гэж байна. Тэртээ тэргүй удахгүй намын хурлаар энэ асуудлыг шиййдэх байсан. Гэвч ойрын зайныхаа улс төрийг маш сайн тооцсон байгаасай.  Төрийн хямрал руу битгий хөтлөөсэй. Энэ бужигнаан орон нутаг руу битгий ороосой.  Өнөөдөр та бүхэн Засгийн гаүрын асуудал дээр нийтлэг эрх ашгийг бодож мэргэн шийдвэр гаргана гэж бодож байна.  Удахгүй намын бага, их хурал болно.  Ийм богино зайнд улс төр битгий байгаасай.  

УИХ-ын гишүүн  О.Содбилэг: 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалт нь төр засаг тогтвортой байна гэж амласан. Энэ үед засгийн газраа огцруулна гэдэг нь буруу.  Хариуцлага тооцох нь зүйтэй.  Хариуцлагаа тооцоод явж байгаа.  Засгийн газрын шийдвэр тогтоол ажил хэрэг болох гээд явж байхад огцруулах юм бол эдийн засагт хүндрэл гарна. Уулзалтууд хойшилж, айлчлал больж байна. Засгийн газрыг огцруулах нь буруу гэж бодож байна гэв.

Яг одоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлж байна.

Чуулганы ирц одоогийн байдлаар 96.1 хувьтай байна. Чуулганд  Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Б.Наранхүү нарын гишүүдээс бусад 73 гишүүн оролцож байна.