УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батсүрэн төрийн өмчит “Мон сам” компанийн захирлаар ажилладаг ажээ. Ж.Батсүрэн АНУ-аас ирэхдээ долоон ширхэг иж бүрэн компьютер оруулж ирсэн бөгөөд гаалийн татварыг нь төлөлгүй нууж оруулахыг завдсан нь  Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид  илрүүлж, барааг нь хураан авчээ. Гаалийн татвар төлөөгүй, мэдүүлээгүй барааг улсын орлого болгон хурааж авдаг журамтай. Тэгтэл УИХ-ын гишүүний төрсөн ах Ж.Батсүрэн албан тушаалаараа далайлгаж, гаалийн байцаагчдад халдсан байна. Тиймээс  УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбоотойгоор ахдаа буюу төрийн өмчит “Мон сам” компанийн захирал Ж.Батсүрэнд хариуцлага тооцуулах хүсэлтээ гаргажээ.