Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, "Дондогийн булаг" гэдэг газар автын онц ноцтой осол гарчээ. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан мэдээлэл өнөөдөр тарсан билээ. 

Уг автомашинд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр зорчин явсан бөгөөд тэрбээр дөнгөж сая энэ харамсалтай ослын талаар мэдээлэл өгсөн байна.

“Осол болсон нь үнэн. Орон нутгаар томилолттой явж байх эсрэг урсгалаас ирж явсан мотоцикльтой иргэн мөргөж осолдсон. Гэхдээ би жолоо барьж яваагүй. Зорчигчийн суудалд сууж явсан. Ослын газар байлцсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн” гэж УИХ-ын гишүүн ярьжээ. 

Тухайн үед УИХ-н гишүүн орон нутагт томилолттой явж байсан бөгөөд түүний зорчин явсан машиныг эсрэг урсгалаас ирж явсан мотоцикльтой иргэн мөргөж осолджээ. 

Үүний дараа ослоор гэмтсэн хүнд яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн гэдгээ тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна ослын газар байлцсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн аж. Энэ ослын талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас дүгнэлт гаргана гэдгийг тэрбээр цохон хэлжээ. 

Тухайн ослын үед мотоциклийн жолооч согтуу байсан гэнэ. Хохирогчийн эмнэлэгт хүргэж өгч яаралтай тусламж аван орон нутгийн эмнэлэгт шилжүүлсэн байжээ. Харин Булган аймгийн эмнэлэгийн тоног төхөөрөмж муу байснаас онош зөв тогтоогдолгүй эмчилгээ удааширснаар ийм харамсалтай хэрэг болсон гэж Номтойбаяр хэлсэн байна.