Өнгөрсөн мягмар гаригт буюу аравдугаар сарын 3-ны өдрийн 17:33 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны орон сууцны 20 дугаар байрны 15 дугаар давхарын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Тус дуудлага дагуу Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, иргэн Т (22 настай, эрэгтэй)-г эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна