Өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна. Үүний дараа хурлын  төлөөлөгчид, багш нар 15.00-16.00 цагт Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийх юм байна. Өчигдөр эрх чөлөөний талбайд эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулсан юм.