​Эдийн засгийн байнгын хороо хуралдана

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах тов гаргажээ. 

Хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.