Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал энэ сарын 28-нд болно. Их хурлаар Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан сонсох, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл сонсох, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах, "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт" сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтжээ.